Үг бол маш хүчирхэг. Та үгээр үхэж буй хүнийг ч амь оруулах ид шидтэй юм. Иймээс ч та зарим үгсийг өөртөө хэлж болохгүй. Эдгээр нь таныэрч хүч, энергийг сорж, амьдралыг тань бусниулж ч мэдэх юм.

1.Энэ хангалттай биш, Би үүнээс ч илүүг хүртэх эрхтэй

Энэ үг нь магадгүй таныг хүчирхэг болгож, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх мэт боловч, өөрөө өөртөө сэтгэл ханамжгүй байдал, хэт их зүйлийг бодох, стресстэх нь таныг эсрэгээгээ улам сул дорой нэгэн болгож байдаг.

2. Хэзээ нэг өдөр

Яг л үлгэрийн номонд гардаг эрт урьдын цагт, хэзээ нэг өдөр хэмээх саармаг цаг хугацааны хувьд тодорхойгүй байдал таныг уоан төсөөлөлдөө хэт автсаныг илтгэж байна. Үүний оронд илүү өөдрөгөөр хандаж, төлөвлөгөөндөө тодорхой цаг хугацааг оруулж байгаарай.

3. Би чадахгүй

Өнөөдөр маш олон залуус өөрийн хийж чадах зүйлсийг хойш тавьж, би чадахгүй хэмээх энэ хоёр үгэнд хазаарлагдаж байгаа нь нууц биш. Чадахгүй гэж өөрийгөө унтрааж, мохоохын оронд яавал би чадах вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлээрэй.

4. Урьд нь ийм байгаагүй, байх ч ёсгүй

Өөрийнхөө өмнө давж гарахын аргагүй том хана босгож, өөрийн амьдралд хэт их хяналт, диктатур тавих нь таны залуу насыг үрэн таран хийж,амьдралдаа маш олон зүйлд харамсахад хүргэж мэднэ.

5. Би ингээд өнгөрсөн

Нэг хаалга хаагдахад өөр нэг хаалга нээгддэг гэдэг. Амьдралд бид зөв хандлагатай байхад л, маш их зүйлийг өөрчилж, өөртөө олон боломжийг нээж чадна. Тиймээс илүү өөдрөг байхад суралцаарай.