1. ФИНЛАНД –Жилд 1 хүн 9.6 кг кофе, өдөрт 2.64 аяга кофе
Финландчууд кофег өдөр тутамдаа хамгийн их хэрэглэдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. Өдөрт дунджаар нэг хүн 2.64 буюу ойролцоогоор 3 аяга #кофе уудаг ба энэ нь жилд нэг хүнд ногдох хэмжээ нь 9.6 килограммтай тэнцэнэ. Чанадаг кофе нь тэдний уламжлалт кофены төрөл ажээ.Тэд кофег онцгой өдрүүдэд жигнэмэг,бялуу, эсвэл хүйтэн сэндвичтэй хамтатган хэрэглэдэг.
2. НОРВЕГИ– Жилд 1 хүн-7.2 кг кофе, өдөрт 1,98 аяга кофе
Тэд өглөөний цайндаа хар кофе уудаг бол оройн хоолондоо кофег дисерттэй хамт хэрэглэнэ. Норвегичууд дунджаар өдөрт 2 аяга кофе уудаг. Хэрвээ та Норвеги улсад зочилбол коктайлын өвөрмөц найрлага бүхий \”Карск”-ыг амтлахаа бүү мартаарай.
3. НИДЕРЛАНД– Жилд 1 хүн-6.7 кг кофе, өдөрт 1.84 аяга кофе
Өнөөдөр кофены соёл энэ оронд дээд зэргээр хөгжжээ. Түүнчлэн кофены соёл нь шашны үзэл суртлаараа ялгарах нь ч бий. Тухайлбал Протестанчууд кофег зөвхөн жигнэмэгтэй хамт хэрэглэдэг ба энэ нь даруу төлөв байдлын илрэл гэж тэд үздэг. Харин Каталогчууд өөрсдийн үндэсний кофе болох \”Koffietijd\” (Coffee Time)-г бялуутай хамт хэрэглэдэг байна.
4. СЛОВЕНИЯ– Жилд 1 хүн-6.1 кг кофе, өдөрт 1.68 аяга кофе
Словениячууд \”Турк кофе” хэмээн нэрлэгдсэн чанадаг кофег гол төлөв уудаг ба заримдаа өтгөн хар \”Турк Кава” ууна.
5. АВСТРИ– Жилд 1 хүн 5.5 кг кофе, өдөрт 1.51 аяга кофе
1638 онд анхны өвөрмөц орчин бүрдсэн кофены газар нээгдэж байсан түүхтэй тэгвэл өдгөө кофены соёл хийгээд хэрэглээгээрээ тэргүүлэх болжээ. Хэрэв та Вень улсад зочилбол өндөг зөгийн балны найрлагатай \”Kaisermelange”-г амтлахыг зөвлөж байна.
6. СЕРБИ– Жилд 1 хүн 5.4 кг кофе, өдөрт 1.49 аяга кофе
Тэд өтгөн хар Турк кофег амтат дисерттэй хэрэглэдэг.Сербчүүд өдөрт дунджаар 1.49 буюу 1 аяга хагас кофе уудаг.
7. ДАНИ– Жилд 1 хүн 5.3 кг кофе, өдөрт 1.46 аяга кофе
Бусад Скандинавийн орнуудын адилаар Дани улсынхан кофег тогтмол хэрэглэдэг ба баяр ёслол онцгой өдрүүдэд илүүтэйгээр уудаг. Түүнчлэн энэ улсад дэлхийд өндөр үнээрээ 6-д ордог кофе байдаг.
8. ГЕРМАН– Жилд 1 хүн 5.2 кг кофе, өдөрт 1.43 аяга кофе
Герман улсад анхлан 1673 онд кофег дэлгэрүүлсэн. Өдгөө ч кофены хэрэглээгээрээ тэргүүлсээр байна.
9. БЕЛГИ– Жилд 1 хүн 4.9 кг кофе, өдөрт 1.35 аяга кофе
Хуучин Африкын колони улс байсан Белги улс нь Конг,Равандад кофе тариалдаг байлаа. Өнөөдөр хот болгонд нь кофе шопууд олноор байх ба энэ нь doughnut-г дэлхийд алдартай болгосон юм.
10. БРАЗИЛ– Жилд 1 хүн 4.8 кг кофе, өдөрт 1.32 аяга кофе
Мэдээж хэрэг Бразил. Кофе үйлдвэрлэлээр дэлхийд 100 гаруй жилийн турш тэргүүлэгч тэрээр өдгөө ч уг байр сууриа хадгалсаар байна.